“Алтангадас” сэтгүүл 100 дахь дугаараа тэмдэглэжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.06-нд нийтлэгдсэн

“Алтангадас” сэтгүүл 100 дахь дугаараа тэмдэглэжээ

“Алтангадас” сэтгүүл 100 дахь дугаарын баяраа хийжээ. Одоогоос есөн жилийн өмнө “Алтангадас” сэтгүүл анхны дугаараа гаргаж байжээ.

100 дахь дугаарын баярын ёслолыг сэтгүүлийн ерөнхийлөгч, АН-ын дарга Н.Алтанхуяг, 100 дугаар хэвлэгдэн олны хүртээл болоход хувь нэмрээ оруулсан үе үеийн эрхлэгч нарын хамт нээсэн байна. Н.Алтанхуяг гишүүн сэтгүүлийн эхний 10 дугаарыг эрхлэн гаргаж байжээ.

Энэ үеэр тус сэтгүүлийн эрхлэгчээр үр бүтээлтэй ажилласан Б.Төвшинболор, Г.Солонго нарыг МСНЭ-ээс “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан”-аар, эрхлэгч Э.Ирэхбаярыг “Ган үзэгтэн” цол тэмдгээр шагнажээ.

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс “Алтангадас”-ыг “Хөгжлийн төлөө оюунлаг мэдээллийг түгээгч” сэтгүүлээр шалгаруулан өргөмжилсөн байна.

                            Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж