Тайсон эхнэрээ Брэд Питтэй хардаж байжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.06-нд нийтлэгдсэн

Тайсон эхнэрээ Брэд Питтэй хардаж байжээ

Майк Тайсон саяхан Америкийн нэгэн телевизийн шууд нэвтрүүлэгт оролцохдоо 20 жилийн өмнө хуучин эхнэрээ Холливудын жүжигчин Брэд Питтэй хардаж галзуурах шахсанаа эргэн дурссан гэнэ. Майк Тайсон, жүжигчин Робин Гивенстэй 80-аад онд сүр дуулиантай хурим хийсэн ч удалгүй зодоон цохионоор дууссан юм. Салсныхаа дараа Тайсон, Гивенс нар байнга уулздаг байсан үе аж. Тайсон Гивенсийг гэрийнх нь гадаа хүлээж байхдаа түүнийг жүжигчин Брэд Питтэй машинаас гарч ирэхийг харжээ. Харин Холливудын сайхан залуугийн нүүрийг цохиулахаас айсан Гивенс Брэдтэй хамт машиндаа сууж эргэж ч харалгүй түүнийг орхиж явсан аж. Тэр үед л ямарч хүч чадалгүй болсон мэт санагдаж байсан гэж Тайсон дурсчээ. Гивенс Тайсоноос салах өргөдөл гаргахдаа түүнээс 10 сая ам.доллар нэхэмжилсэн юм. Харвардын их сургууль төгссөн Гивенсийг  боксчинтой мөнгөний төлөө гэрлэсэн гэж ярьдаг аж. Эхнэрээ зодож, хүчингийн хэрэгт холбогдож, өрсөлдөгчийнхөө чихийг тас хазсан дуулиантай эр кино урлагт хүчээ сорьж “Шарталт” кинонд тоглосон. Тэрбээр удахгүй Лас Вегаст ганц хүний шоу хийх гэж байгаа гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж