Үхрийн махны үнэ буужээ

Хуучирсан мэдээ: 2010.05.06-нд нийтлэгдсэн

Үхрийн махны үнэ буужээ

Сүүлийн үед махны үнэ хямдарсан байна. Одоогоос долоо хоногийн өмнө Бөмбөгөр бөөний худалдааны төвд үхрийн цул мах килограмм нь 6000 төгрөгийн үнэтэй байсан. Харин өнөөдөр 5500 төгрөг болжээ. Өнөөдрийн байдлаар тус худалдааны төвд хонины мах 4700-5200, ямааных 3500-3800, тэмээ, адууны мах 3800-4000 төгрөгийн  ханштай байв. Дээрх дүнгээс харахад үхрийн мах 500 төгрөгөөр хямдарч, бусад нь харьцангуй тогтвортой байгаа юм. Хамгийн эрэлт хэрэгцээтэй нь үхрийн мах гэдгийг худалдагч нар хэлж байлаа.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж