
Үзэсгэлэн “ICT for Business, ICT for Citizen” уран дор болох ба оролцогч байгууллагуудын бүтээгдэхүүн, үйлчилгээг сонирхуулахаас гадна “Виртуал үзэсгэлэн”-г нээн ажиллуулах гэнэ. Энэ нь үзэсгэлэнг биеэр ирж сонирхох боломжгүй аж ахуй, нэгж байгууллага, хүмүүс интернэтийн орчинд бүтээгдэхүүн, үйлчилгээг үзэж, танилцах боломжтой ажээ.
Оролцох байгууллагуудын чиглэлийн тухайд,
- Программ/техник хангамж үйлдвэрлэл
- Интернэт худалдаа
- Онлайн маркетинг
- Мобайл операторууд
- Банк, санхүүгийн байгууллагууд
- Интернетийн үйлчилгээ үзүүлэгчид
- Компьютер, дагалдах хэрэгслийн худалдаа
- Мэдээллийн технологийн мэргэжлийн сургалт
- Мэдээллийн технологи-сэтгүүлзүй
- МХХТ-ийн зөвлөх үйлчилгээ
- МТ-ийн ТББ, Холбоод
- Мэдээллийн лавлах үйлчилгээ
- Телевиз
- Бусад
Үзэсгэлэнд оролцох байгууллагуудыг дөрөвдүгээр сарын 10 хүртэл бүртгэх гэнэ.
У.БОЛОР