Хууль бусаар хөрөнгө босгож байна гэв

Хуучирсан мэдээ: 2012.04.06-нд нийтлэгдсэн

Хууль бусаар хөрөнгө босгож байна гэв

“Саусгоби сэндс” компанитай холбоотой асуудлаар иргэдийн төлөөллөөс өнөөдөр сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ. Энэ үеэр Монголд уул уурхай, ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй томоохон компаниудын нэг “Саусгоби сэндс”-тэй холбогдох хэргийг санхүүгийн луйвар хэмээв. Шалтгааныг нь тэд “Айвенхоу майнз” компани “Саусгоби ресурс” компанийн  Оюутолгой төслийн санхүүжилтийг хийж буй, “Саусгоби ресурс” компани “Саусгоби сэндс”  компанитай ижил нэртэй болохоор хөрөнгийг нь барьцаалаад хөрөнгө босгосон хэмээн тайлбарлав. Үндсэндээ нэг ижил нэртэй компани “Саусгоби сэндс” компанийн толгой компани болох “Айвенхоу Майнз”-ын эзэмшилд байсан хувьцааг зарж, гадны хөрөнгийн бирж дээр IPO хийж байгаа гэнэ. “Энэ хууль бус үйлдэл нь Монголд байгаа нүүрс, зөвшөөрөл, лицензийг барьцаалаад гадны хөрөнгийн бирж дээр асар их хөрөнгө босгож байна. Ижил нэр үүсгэн, төөрөгдүүлж гадны бирж дээр баялгийн эзний буюу Монгол Улсын ямар ч нэргүйгээр мөнгө босгож байна” гэж мэдээллээ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж