Монголд биеийн тамир, спорт, явган аяллыг хөгжүүлэхэд хүч хөдөлмөрөө зориулж, анхны явган аялал “Бадарчин-93”-т багийн ахлагчаар оролцож байсан И.Дэндэр гуайн аяллын туршид хийсэн аян замын тэмдэглэлээр “Аян замын тэмдэглэл” нэртэй таван боть ном хэвлэгдэн гарчээ. Анх 1993 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатарын талбайгаас аяллаа эхлүүлж байсан “Бадарчин-93” баг дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэй аяллаа эхлүүлсэн бөгөөд багийн нэг гишүүн нь монгол банхар нохой байжээ. Тухайн үед нийгмийн байдал хүнд, дэлгүүрийн лангуун дээр давснаас өөр зүйлгүй байсан хүнд нөхцөлд ийнхүү явган аялал хийнэ гэдэг маш их эр зориг шаардсан алхам байсныг аялагчид өдгөө дурсч байна. Нийт 9825 км замыг явганаар туулсан аяллын адал явдал, бэрхшээл, аян замын бүхий л сониныг та уг таван боть номноос уншиж болох гэнэ.
Э.Сараа