“Камертон 2” үдэш бүр танайд зочилно | News.MN

“Камертон 2” үдэш бүр танайд зочилно

Хуучирсан мэдээ: 2012.04.06-нд нийтлэгдсэн

“Камертон 2” үдэш бүр танайд зочилно

“В production”, “Боловсрол” суваг телевиз, “Music box” суваг, “Камертон” хамтлаг хамтран зохион байгуулж буй “Камертон-2” шоу дөрөвдүгээр сарын 2-ноос “Боловсрол” суваг телевиз болон Music box сувгаар  үзэгчдийн хүртээл болж эхлээд байна.

“Камертон-2” шоуны эхний шатанд нийт 15-25 насны, эрч хүчээр дүүрэн, өөртөө итгэлтэй, авьяаслаг 760 залуу  оролцсон юм. “Blue mon”  цамхгийн 12 дугаарт давхарт болсон уг шоуны оролцогчидтой үдэш бүр цэнхэр дэлгэцээр танилцаж болох нь ээ. Шүүгчдээр “Камертон” хамтлагийн дөрөв ажилласан бөгөөд шүүгчдийн тоо тэнцүү байсан учраас хамтлагийн ахлагч Д.Болд ерөнхий шүүгчээр ажиллаж, санал хуваагдсан нөхцөлд голлох дүгнэлт гаргаж байлаа. Камертончууд хэн хэрхэн дуулахыг нь их л нухацтай харан шүүж байгаа харагдсан шүү. Харин оролцогчид дууны сонголт дээр жаахан хайхрамжгүй хандаад байх шиг санагдсан. Заавал “Камертон” хамтлагийн дууг дуулна гэж зохион байгуулагчдын зүгээс заагаагүй ч оролцогчдод тус хамтлагийн уран бүтээлд хүчээ сорих нь их байлаа.  Харин  өөрийн хамгийн сайн дуулж чаддаг дуугаараа өрсөлдөж байгаа залуус өөртөө итгэлтэйгээр нэгдүгээр шатанд “тэнцсэн” хариуг авч нүүр дүүрэм инээмсэглэлтэйгээр дараагийн шатанд тунан үлдэж байсан. “Камертон 2” шоуны хөтлөгчөөр загвар өмсөгч, фото модель, сэтгүүлч  М.Мөнхжаргал болон УДЭТ-ын жүжигчин Б.Тамир нар ажиллан оролцогчдыг зоригжуулж, тэдэнд өөрсдийн зүгээс үнэгүй зөвлөгөө харамгүй өгч байв. 

Хасагдсан оролцогчдын хувьд өөртөө итгэлгүй байдал, сандрал, хувийн зохион байгуулалт,  бэлтгэл муу, хоолойдоо тохирсон дуугаа дуулаагүй зэрэг шалтгаанаар шоуг харамсалтайгаар орхисон юм. 

Ингээд “Боловсрол” суваг телевиз, “Music box” сувгаар үдэш бүр “Камертон 2” шоуны оролцогчидтой танилцаарай. Хэн гэдэг аавын хөвгүүд “Камертон 2” хэмээх нэрээр овоглон 150 сая төгрөгийн гэрээний эрх хүртэж, мэргэжлийн төвшинд уран бүтээлээ туурвих бол? Үзэгчид та мэргэн ухаандаа тунгаан үзэж, цоглог оролцогчдоо  дэмжээрэй.

“Камертон 2” зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү

Г.Даша

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

15 2012-04-06 203.91.119.210

HAMGIIN UITGARTAI SHOW NEVTRUULEG

Avatar

15 2012-04-06 203.91.119.210

ХАМГИЙН УЙТГАРТАЙ ШОУ НЭВТРҮҮЛЭГ

Avatar

N 2012-04-06 122.201.18.144

Emegtei hutlugch ni uneheer hereg alga a, zaluu ohin baij nalmiichihaad usee oligtoihon yanzalhad yadiim de, chaavaas

Avatar

Naiz ni 2012-04-06 122.201.18.137

Hutlugchuu solioch ee, UBS-n 2-g zeeldeg ch yum u, neg arga bodohgui bol naad nevtruuleg chin unalaa sh de, uzmeer baisanj ug ni.

Avatar

Naiz ni 2012-04-06 122.201.18.132

Hutlugchuu solioch ee, UBS-n 2-g zeeldeg ch yum u, neg arga bodohgui bol naad nevtruuleg chin unalaa sh de, uzmeer baisanj ug ni.

Avatar

Зочин 2012-04-06 49.0.186.118

Шал уйтгартай Мэдлэггүй Дээр нь бүр тэнэг 2 юм хүүхдүүдтэй ярилцаж байгаа нь дургүй хүрмээр өөрсдөө юуч мэдэхгүй гэдгээ харуулаал

Avatar

мм 2012-04-06 122.201.20.154

2р шатыг нь жаахан гоё хийгээсэй. жаахан чул болоод байх юмаа

Avatar

SO 2012-04-06 122.201.20.154

микрофон бариж дуулуулаасай. бас хөтлөгчид нь ч гэсэн микрофонтой байвал арай дээр байх байсан байхаа. уул нь үзмээр байдаг даанч муухай болсон байна лээ

Avatar

Зочин 2012-04-06 103.10.20.18

iim teneg bolno gej bodsongui odoo erthen bolson deer dee

Avatar

Зочин 2012-04-06 202.180.218.10

shal teneg uzeh yamar ch sonirholgui he he

Avatar

Naiz ni 2012-04-06 122.201.18.139

Emegtei hut.ugch ni uuruu biye bariad bga murtluu , huniig zorigjuulah geed hudlaa uildel hudulguun gargaad bhiin, hun bolgoniig bitgii nuruun deer ni tsohiod bai, chamd naad hudulguun chin yruusuu zohihgui bna le shu, zugeer l biye sul taviad chuluutei yari l da

Avatar

Zilver 2012-04-06 122.201.18.129

Uneheer huleej bsanaas mash muu show bolj bna le, shuugchid yarij chadahgui bna le, medleg dutagdaj bna da huurhiis.

Avatar

Зочин 2012-04-06 103.3.29.28

үнэхээр уйтгартай

Avatar

Mickey 2012-04-06 182.160.43.112

Nevtruulgiin duunii nairuulagch ajlaa sain xiivel yasiin, ug ni ix l saixan show tusuulj bailaa, teged xuleej xuleej uzsen voice gdg chini bxgui shu de, yu ch yariad bgan, ysn ch muu microphone suuriluulsiin, esvel bi dulii yu? getel nuguu univers best songs shownii dugaralt shal ondoon, argagui turshlaga dutaad bna u da BOLOVSROL suvagiin duunii operator uudaa

Avatar

Зочин 2012-04-06 202.131.233.174

Lag yum boloh yum baih gej bodson chin bdagguie

Avatar

2 хөтлөгч 2012-04-06 202.72.246.147

2 хөтлөгч нь дажгүй сайхан хөтлөж байна лээ.

Avatar

Мээдээ 2012-04-06 202.72.246.147

Манай хүүхдүүд сэтгэлийн их хатгүй. Энэ хүүхдүүдтэй болж өгвөл эвтэйхэн дэмжсэн үг хэлэх хэрэгтэй. Дандаа ид сонголтоо хийх гэж байгаа хүүхдүүд орж байна лээ. Тэгэхлээр сэтгэлийн маш их урам хайрлахгүй бол энэ шоу утгаа алдана. 10-20 насны хүүхдүүд үзэж байгаа шүү дээ.

Avatar

meedee 2012-04-06 202.72.246.147

Мээдээ хүүхдүүдтэй их боломжийн харьцаж байна лээ. Сэтгэлийн дэм, урмын үг хайрласан. Надад таалагдлаа, сайхан хоолойтой юм. энэ удаа миний дүү арай л болсонгүй. хичээлээ сайн хийгээрэй гээл. Их төлөв харагдсан шүү Мээдээ.

Avatar

kkk 2012-04-06 202.131.231.130

harin tn

Avatar

zochin 2012-04-06 27.123.213.11

oboon wym baix gej ene durubiig boddog baisan estoi xereg alga ter yrij bgaa ni bolobsrol ix myyt ai wym bna

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж