Оюутнууд мэдлэгээ сорьж байна

Хуучирсан мэдээ: 2010.05.06-нд нийтлэгдсэн

Оюутнууд мэдлэгээ сорьж байна

Монголын татвар төлөгчдийн өдрүүд энэ долоо хоногт болж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд нийслэлийн их дээд сургуулиудын оюутнуудын шалгарсан  багуудын дунд “НӨАТ-ын хуулийг хэн сайн мэдэх вэ” асуулт хариултын тэмцээн нийслэлийн Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургуулийн хурлын зааланд болж байна. Энэхүү тэмцээнд МУИС, ХААИС, СЭЗДС, Мандах, Монгол бизнес сургуулийн оюутнууд авьяас чадвараа сорьж байна. “Оюутнууд НӨАТ-ын талаар маш сайн мэдлэгтэй байгаа нь сайшаалтай санагдлаа” хэмээн Татварын ерөнхий газрын Татвар төлөгчтэй харилцах хэлтсийн дарга Д.Баяраа ярилаа. Тэмцээний дүн өнөөдөр гарах аж. 

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж