Боловсролын үзэсгэлэн болж байна

Хуучирсан мэдээ: 2012.04.06-нд нийтлэгдсэн

Боловсролын үзэсгэлэн болж байна

БСШУЯ, Нийслэлийн боловсролын газар, Хувийн их, дээд сургуулиудын холбоо, Их, дээд сургуулиудын консерциум, Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, “Мишээл групп” компани хамтран “Мишээл экспо” төвд боловсролын үзэсгэлэн нээж байна. Үзэсгэлэн нь ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөд мэргэжлээ зөв сонгох, чанартай боловсрол эзэмшихэд нь туслалцаа үзүүлэх, их, дээд сургууль, коллежид элсэгчдэд шалгалтад бүртгүүлэхэд нь шаардлагатай зүйл, заавруудын талаар танилцуулах, сурталчлах зорилготой юм байна. 

Үзэсгэлэнд төрийн болон төрийн бус өмчийн их, дээд сургуулиуд, Боловсролын үнэлгээний төв, ОХУ, АНУ, БНСУ, БНХАУ, Энэтхэг улсын их, дээд сургуулиудын төлөөлөгчийн газар, коллеж, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, олон улсын хэлний төв гээд нийтдээ 90 гаруй байгууллага оролцож байна.

Боловсролын үзэсгэлэн өнөөдрөөс эхлэн энэ сарын 9-ний өдрийг дуустал үргэлжлэх аж.

Үзэсгэлэнгийн зургийг ЭНД дарж үзнэ үү

                            Д.Жаргалсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж