
Тунисийн Дотоод хэргийн яамнаас “Ёс суртахууны хэм хэмжээг зөрчин олон нийтийн дунд эмх замбараагүй байдал үүсгэснийх нь төлөө тэдэнд хорих ял ногдуулсан” хэмээн мэдэгдэж байна. Харин блогчид хийгээд цахим ертөнцийнхөн хэдийгээр тэд буруутай байж болох ч арай хатуудсан ял оноолоо гэж бичиж байгаа юм. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг боомилон нийгэмд айдас, болгоомжлол үүсгэх зорилгоор зориуд ийм хатуу ял өгч, бусдыг дуугүй, хүлцэнгүй байхыг сануулж байгаа хэрэг гэсэн үгс ч бичигдэж байна.
Хоёр залуугийн нэг нь аль хэдийнэ шоронд ялаа эдэлж эхэлсэн бөгөөд нөгөөг нь цагдаа нар хайсаар байна. Түүнийг байхгүйд хэдийнэ ялыг нь оноожээ.