Шүүгчдийг томилуулах саналыг өргөн мэдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.06-нд нийтлэгдсэн

Шүүгчдийг томилуулах саналыг өргөн мэдүүлнэ

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр хуралдаж, 10 асуудал хэлэлцлээ. Тус хуралдаанаар Д.Мөнхөөг Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, М.Пүрэвсүрэнг Говьсүмбэр аймгийн шүүхийн шүүгчийн, Д.Алтанжигүүрийг Орхон аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн, Г.Баясгалан, Б.Мөнх-Эрдэнэ нарыг Хэнтий аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн, Н.Сүхбаатарыг Хэнтий аймгийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, Г.Билгүүнийг Нийслэлийн Багануур дүүргийн шүүхийн шүүгчийн, Б.Цогтыг Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, Д.Бавууг Нийслэлийн Налайх дүүргийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, Г.Есөн-Эрдэнийг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтоол гаргав. Мөн тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул Д.Алтанцэцэгийг Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн албан тушаалаас, бүрэн эрхийн хугацаа дууссан тул Г.Тэгшсуурийг Дорноговь аймгийн шүүхийн Ерөнхий шүүгчийн, Г.Болормааг Хэнтий аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлүүлэх тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болжээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж