Алмазан шигтгээтэй iPhone худалдаанд гарлаа

Хуучирсан мэдээ: 2012.04.06-нд нийтлэгдсэн

Алмазан шигтгээтэй iPhone худалдаанд гарлаа

Италийн Sun & Moon брэндийн фирм үнэт чулуун шигтгээгээр гоёсон планшетыг анх  хийсэн юм. Харин одоо фирмийн ягаан өнгийн алмазан шигтгээтэй iPhone худалдаанд гарлаа.

Pink Diamond iPhone нь 12 мянган ам.долларын үнэтэй гэнэ. Ухаалаг гар утас ер нь үнэтэй бөгөөд алмазан шигтгээнийхээ тоо болон хэмжээнээс хамаарч энэ iPhone нь ийм өндөр үнэтэй болжээ. Утсанд 4,33 каратын 850 ширхэг алмаз чулууг тусгай технологиор шигтгэсэн юм. Жишээ нь Home товчлуур нь том ягаан өнгийн алмазан шигтгээ аж. Түүнчлэн утасны их биеийг 18 каратын алтаар хийсэн байна. Харин Apple компанийн логог гурван өөр өнгийн металлын хайлшаар хийжээ.

Sun & Moon брэндийн фирм нь iPhone 4 Moon Protuberance болон iPhone 4 Sun Protuberance гар утаснуудыг алмаз, топаз чулуун шигтгээтэй, алтан их биетэй хийхээр төлөвлөж байгаа гэнэ.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж