2012 он гарсаар хүчингүй болгосон сүүлийн тендерийг e-pocurebent.mn сайтад бүртгэгдсэн байдлаар авч үзвэл Нийслэлийн засаг даргын тамгын газрын захиалсан “Өөрөө буулгагч машин”-ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендерт оролцсон компани нь тендерийн баталгаат хугацааг дутуу тооцоолсоноос уг тендерийг хүчингүй болгосон байна. Мөн Ховд аймгийн Засаг даргын тамгийн газрын захиалсан Ховд аймгийн БОЭТ болон сумын эмнэлгүүдийн хэрэгсэл ханган нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тухай битүүмжлэгдсэн тендерийг тендерийн хуулийн 30.1.1 заалтын дагуу хүчингүй болгосон байна.