“Grand opera” тоглолт өнөөдөр болно

Хуучирсан мэдээ: 2012.04.06-нд нийтлэгдсэн

“Grand opera” тоглолт өнөөдөр болно

Морин хуур хөгжмөөр дэлхийд алдартай сонгодог дуурийн ари, романсыг өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд эгшиглүүлэх гэж байна. Монгол Улсын Морин хуурын чуулгын уран бүтээлчид энэ удаад Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучидтай хамтран “Grand opera” тоглолтыг хүргэх юм. Тоглолт өнөөдөр 19.00 цагт Тусгаар тогтнолын ордонд болно.

Тоглолтод УДБЭТ-ын гоцлол дуучин С.Мөнгөнцэцэг, Б.Эрдэнэтуяа, Г.Шижирболд, Б.Гомбо-Очир, Г.Ариунбаатар, Ч.Энхтайван, Р.Доржхорол, Ж.Бямбажав нар оролцох аж.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж