“Рио Тинто” Оюутолгой төслийг дахин авч хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2012.04.06-нд нийтлэгдсэн

“Рио Тинто” Оюутолгой төслийг дахин авч хэлэлцэв

“Айвенхоу Майнз” компанийн удирдлагын хяналтыг гартаа авсан “Рио Тинто” групп Өмнөговь аймаг дахь Оюутолгой төслийг дахин хянан хэлэлцжээ. Дэлхий дээрх зэс, алтны хамгийн том орд газрын эзэмшихийн тулд “Рио Тинто” групп энэ оны эхээр төслийг хэрэгжүүлэгч “Айвенхоу Майнз” компанийн хувьцааны 51 хувийг эзэмших эрхтэй болсон юм. “Рио Тинто” Оюутолгой төслийн санхүүгийн зардал болон “Айвенхоу Майнз” компанийн бусад эзэмшил “SouthGobi (SGQ.TO)”,”Ivanhoe Australia (IVA.AX)”-гийн ирээдүйн талаар хэлэлцсэн гэнэ. Гэвч “Рио Тинто” болон “Айвенхоу Майнз”-ын гүйцэтгэх захирал, гол хувьцаа эзэмшигч Роберт Фрийдланд нар Оюутолгой төслөөс гадна бусад ордуудын хувьцааг худалдан авах, эзэмших өөр ямар гэрээ байгуулсан нь тодорхойгүй байна.

“Рио Тинто”-ийн санхүүгийн гүйцэтгэх захирал Гаи Эллиот өнгөрсөн гуравдугаар сарын 27-нд Нью-Йорк хотод болсон “Уул уурхай, металлургийн дээд хэмжээний уулзалт”-ын үеэр “Рио Тинто” “Айвенхоу Майнз”-ын хувьцааг нэмж худалдаж авсан нь Оюутолгойтой шууд холбоотой. Хэрэв бидэнд сонголт байсан бол Оюутолгойг бүхэлд нь эзэмшиж, бусад ордуудаас татгалзах байсан. Гэвч бидэнд сонголт алга” хэмээн ярьж байжээ.

“Рио Тинто” Оюутолгойг анх нээсэн “Айвенхоу Майнз”-аас ордыг бүхлээр нь худалдаж авахын тулд бусад хувьцаа эзэмшигчидтэй тохиролцох арга замыг хайж байгаа аж. Оюутолгой төслийг ирэх 2013 оноос хэрэгжүүлж, эхний арван жилд жил бүр 544,000 тонн метр зэс, 650,000 унци алт, гурван сая унци зэс олборлоно гэж төлөвлөж байгаа юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж