Орон нутагт хоршоо сэргэж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.04.06-нд нийтлэгдсэн

Орон нутагт хоршоо сэргэж эхэллээ

Говь-Алтай аймгийн ИТХ-аас энэ оныг “Хоршооллыг эрчимжүүлж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх жил” болгон зарласантай холбогдуулан 2206 иргэнд сургалт, сурталчилгаа хийснээр иргэдийн сайн дурын үүсгэл санаачилгаар бүх суманд 100-гаас доошгүй гишүүнчлэлтэй 1-2 хоршоо байгуулагдсан бөгөөд одоо хөдөө аж ахуйн чиглэлээр 43 хоршоо үйл ажиллагаа явуулж байна. Дээрх хоршоодод сум хөгжүүлэх сан, мал хамгаалах сангаас 800 сая төгрөгийн зээл олгожээ. Хамгийн идэвхтэй ажиллаж байгаа 28 хоршоонд 2883 өрх, 5757 хүн хамрагдаж байгаа ба тэд 1,5 тэрбум төгрөгийн борлуулалт хийж 1,1 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгийн хуримтлал бий болгосон байна. Тус аймгийн Дарви суманд 20-иод жил тогтвортой ажиллаж байгаа Улсын тэргүүний жишиг хоёр хоршоо байдаг бөгөөд тэдний туршлагаар бусад хоршоог ажиллах боломжийг олгоод байгаа гэнэ. Үүнд шинээр байгуулагдсан Тонхил сумын “Өндөр индэр”, Баян-Уул сумын “Санжин богд”, Төгрөг сумын “Асралт буурал”, Бигэр сумын “Алтан тэвш” хоршоод хамгийн сайн ажиллаж байгаа хоршоогоор шалгарсан байна.

                                                                                                                                      Б.Саран
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж