Швейцарь том банкууддаа зохицуулалт хийж байна

Хуучирсан мэдээ: 2010.05.06-нд нийтлэгдсэн

Швейцарь том банкууддаа зохицуулалт хийж байна

Швейцарь Альпийн нуруунд оршдог улс бөгөөд 7.8 сая хүнтэй. Исланд Умард Атлантад оршдог, галт уул бүхий арлын улс. Хүн ам нь ердөө 317,630. Энэ хоёр улсад нийтлэг нэг зүйл бий: банкнууд нь эдийн засгаасаа том. Гурван том банк нь Европыг 2008 онд дайрч гарсан санхүүгийн хямралтай холбоотойгоор их хэмжээний өрөнд орсон Исландын гамшиг өөрсдийг нь дайрах вий гэж өнөөдөр Швейцарийн санхүүгийн салбарын зохицуулагчид болгоомжилж байна. Ийм эрсдэлээс болгоомжлохын тулд АНУ, Европын санхүүгийн зохицуулагчид шийдвэр гаргахаас өрсөж Швейцарь өөрийн хамгийн том хоёр банк болох “UBS AG”, “Credit Suisse Group AG” банкнуудын эрсдлийг бууруулж, капиталын нөөцөнд өөрчлөлт оруулах шийдвэр гаргалаа.

Швейцарь бол банкны салбаруудаа дампууруулж болохгүй, хэт том банктай улс гэж “Zurich University” их сургуулийн “Swiss Banking Institute” салбарын профессор Urs Bircher ярьж байна. “UBS”, “Credit Suisse” банкууд тус бүртээ нэг триллион Швейцарь франк /900 тэрбум ам.доллар/ гаруй хөрөнгөтэй бөгөөд энэ нь Швейцарийн ДНБ-нээс хоёр дахин их хэмжээ юм. Швейцарийн засгийн газар дээрх банкуудтай хамтран, хэрвээ банкууд хямралд өртвөл тус банкууд Швейцарийн эдийн засагт амин чухал тустай, салгаж болохгүй ямар хөрөнгүүдийг өөртөө авч үлдэх талаар тооцоо гаргаж байна. Мөн түүнчлэн дампуурал зарлах бол дампуурахаас өмнь эдгээр том банкуудыг хэдэн хэсэг хуваах боломжийг мөн судалж байна. 2008 онд “UBS” банкыг хямралд өртөхөд Швейцарийн засгийн газар зургаан тэрбум франкийн санхүүгийн тусламж үзүүлсэн. Харин “Credit Suisse” банк засгийн газрын тусламж авахаас зайлсхийж байсан. Дараагийн удаа ийм хямрал тохиолдвол Засгийн газар банкнуудыг дампууруулах арга зам сонгох болно гэж Швейцарийн Үндэсний банкны дэд захирал Thomas Jordan ярьж байна.

Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж