Евролигийн шөвгийн дөрвөн баг тодорлоо

Хуучирсан мэдээ: 2012.04.06-нд нийтлэгдсэн

Евролигийн шөвгийн дөрвөн баг тодорлоо

Сагсан бөмбөгийн Евролигийн хагас шигшээд өрсөлдөх дөрвөн багийн нэр тодорлоо. Өчигдөр Грекийн “Панатинайкос” Израйлийн “Маккаби Тел Авив” багууд шийдвэрлэх тав дахь тоглолтоо хийсэн байна.

Афин хотын Олимпийн төв ордонд Евролигийн хагас шигшээд үлдэх сүүлийн баг энэ тоглолтоос шалгарах байсан бөгөөд талбайн эзэн Панатинайкос өнгөрсөн долоо хоногт цувралын харьцааг 2:2 болгож тэнцүүлсэн билээ. Гэхдээ нэгдүгээр үед зочин баг “Тел Авив” тоглолтын санаачлилгыг гартаа авах гэж хичээж байсан нь нэгдүгээр үеийн төгсгөлд гэхэд тэдний аваад байсан 20 онооноос харагдсан юм. Харин энэ үед “Панатинайкос” 18 оноо л авсан байлаа. Гэвч хоёрдугаар үед Европын МВП Диамантидисын тоглолт орж, хол болон дундын зайн шидэлтүүд нь удаа дараа байндаа тусч эхэлсэн. Мөн NBA-д тоглож байсан туршлагтай Сарунас Жэсикэвичис багийнхаа оноог дээшлүүлж байснаар хоёрдугаар үе 41:32  харьцаатай талбайн эздийн давуу байдлаар өнөдөрлөсөн. Диамантидис 25 оноо, зургаан удаа самбараас бөмбөг авч, багаа тэргүүлсэн бол Жесикевичис 15 оноо, гурван оновчтой дамжуулалт өгчээ. Гуравдугаар үед багууд ижилхэн 21 оноо авсан нь тооны харьцаанд өөрчлөлт оруулаагүй. Харин шийдвэрлэх дөрөвдүгээр үед зочид санаанд оромгүй гэнэтийн эргэн ирэлтийг хийж холын зайн шидэлтүүдийг ээлж дараалан оруулж тооны зөрүүг ойртуулж байлаа. “Тел Авив” энэ үдэш нийт найман удаа гурван онооны шугамнаас шидэлтүүдээ амжилттай болгожээ. Өнгөрсөн жилийн шигшээд таарч байсан энэ хоёр багийн хожлын хувь заяа дахин Грекийн багт шийдэгдэж “Панатинайкос” тус тоглолтод 86:85 харьцаатай хожил байгуулсан байна. “Диамантидис” сүүлийн чөлөөт шидэлтээ тактикаар алдаж багаа ийнхүү Евролигийн хагас шигшээд үлдээсэн байна.

Ирэх тавдугаар сарын 11-нд Евролигийн хагас шигшээ тоглолтууд эхлэх бөгөөд “Панатинайкос” “ЦСКА”-тай, Испанийн “Барселона” Грекийн өөр нэгэн баг болох “Олимпиакос”-той тус тус тоглоно.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж