
ОУХМ С.Бат-Эрдэнийн тухайд Эрдэнэтийн уулын холбооны тэргүүн аж. Монгол орныхоо цаст өндөр оргилуудад олон удаа амжилттай авирсан тэрбээр Японы Фүжи уул, Европ тивийн ноён оргил Эльбрусын оргилд 2010 онд амжилттай авирсан гэнэ. Түүний авиралтын ивээн тэтгэгчээр нь “Эрдэнэт үйлдвэр” ХК, Орхон аймгийн ЗДТГ, Эрдэнэт үйлдвэрийн засвар угсаралтын цех, “Хангарьд” клуб ажиллаж байна. Авиралтын гадаад харилцаа, бэлтгэл ажлыг адал явдалт аяллын “Монголиа Экспедишнс” ХХК хариуцаж буй ажээ.
С.ЦЭЛМЭГ