
Энэхүү дүгнэлтээр Татварын хэлтэс 100 хувийн оноогоор агентлагуудыг тэргүүлсэн бол Хүүхдийн төлөө хэлтэс 97,7 хувийн оноогоор удаалсан байна. Хяналт шинжилгээгээр 90-ээс дээш хувийн оноо авсан агентлагийн дарга нарт нэг сарын, 80 хувиас дээш үнэлэгдсэн агентлагийн дарга нарт хагас сарын цалинтэй тэнцэх урамшуулал олгож, энэ оны үйл ажиллагааг улам өргөтгөн чанаржуулахыг уриалсан байна.
Ж.Мөнх-Очир /Булган/