Ерөнхий сайд мал төллөлтийн байдалтай танилцана

Хуучирсан мэдээ: 2012.04.06-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд мал төллөлтийн байдалтай танилцана

Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр Төв аймагт ажиллаж мал төллөлтийн байдалтай танилцахаар болжээ. Тиймээс үдээс хойш УИХ-ын гишүүд Засгийн газрын цагаар Ц.Сэдванчиг гишүүний Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсохгүй юм байна.
Харин энэ цаг дээр УИХ-ын гишүүд Орон нутгийн сонгуулийн хуулийн талаар асууж ярилцахаар төлөвлөөд байгаа бөгөөд гэхдээ Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан хэзээ болохоос шалтгаалах аж. Одоогоор байнгын хорооны хуралдааны тов тодроогүй байна.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж