Хиллари Дафф хүүгийнхээ зургийг нийтлэв

Хуучирсан мэдээ: 2012.04.06-нд нийтлэгдсэн

Хиллари Дафф хүүгийнхээ зургийг нийтлэв

24 настай жүжигчин Хиллари Дафф өөрийн хувийн сайтдаа хүүгийнхээ зургийг анх удаа нийтэлжээ. “Миний хүү Лукаг хараарай. Одоо хүү минь хоёр долоо хоногтой” гэж Хиллари бичсэн гэнэ. Том цэнхэр нүдтэй бяцхан хүүгийнхээ хэдэн зургийг жүжигчин мөн твиттертээ тавьжээ.

Одоо жүжигчин өөрийн биеийн галбир болон гадаад төрхөндөө ихэд анхаарч эхэлсэн бөгөөд үсчинд очиж үсээ янзлуулсан байна. Таргалж байгаадаа санаа нь зовсон Хиллари дасгал хийж эхлээд байгаа гэнэ.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж