Драмын урлагийн хамгийн отгон театр болох “Мөрөөдлийн театр” хоёр дахь уран бүтээлийнхээ нээлтийг энэ сарын 10-нд хийхээр төлөвлөөд байгаа гэнэ. Тэд шинэ уран бүтээлийнхээ постерыг дэлгэлээ. “Мөрөөдлийн театр” энэ удаад дэлгэцийн бүтээлд хүч үзэхээр “Ээжийн дайсан” инээдмийн уран сайхны киног бүтээжээ. “Image” студи, “Милл” энтертайнменттай хамтран “Мөрөөдлийн театр”-ын анхны дэлгэцийн бүтээлийн кино зохиолыг нь Д.Мөнхбат бичиж, ерөнхий найруулагчаар Л.Лхагважаргал, зураглаачаар Б.Төгөлдөр нар ажилласан байна. “Ээжийн дайсан” инээдмйин киноны гол дүрд хошин урлагийн Батаа буюу Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Баттөмөр, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Алтаншагай, Г.Эрхэмбаяр, Гавьяат жүжигчин Д.Тунгалаг, Ж.Оюундарь, дуучин Ч.Цэлмүүн, Соёлын тэргүүний ажилтан Д.Бямбацогт, Л.Нурбулан, Т.Баттулга, В.Гэрэлцэцэг, Н.Эрдэнэ гээд хошин урлагийн үе үеийн уран бүтээлчид нэгджээ. “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид энэхүү киноныхоо нээлтийн дараа хоёр дахь жүжгийнхээ ажилд орох юм байна. Уг инээдмийн жүжиг нь тавдугаар сард нээлтээ хийх бөгөөд оюутнуудын хайр сэтгэл төгсөлтийн баярын тухай байх аж. Мөн энэ зун дахин дэлгэцийн шинэ бүтээлд орон намар томоохон уран бүтээл хийнэ гээд “Мөрөөдлийн театр”-ын уран үтээл ар араасаа ундарсаар байх нь нь ээ.
Г.Даша