АНУ-ын хамгийн жижиг хотыг худалдаж авчээ

Хуучирсан мэдээ: 2012.04.06-нд нийтлэгдсэн

АНУ-ын хамгийн жижиг хотыг худалдаж авчээ

АНУ-ын хамгийн жижиг хотыг дуудлага худалдаагаар 900,000 ам.доллараар худалджээ. Вайоминг мужийн Буфорд нэртэй хотыг худалдах дуудлага худалдаанд хоёр вьетнам эр ялжээ. Буфорд хотод нэг сургууль, шатахуун түгээх станц, гурван унтлагын өрөө, дэлгүүртэй нэг байшин л байдаг гэнэ. Буфорд хотын хуучин эзэмшигч бас цорын ганц оршин суугч Дон Сэммонс дуудлага худалдаанд хотоо 100,000 ам.доллараас эхлэн үнэлжээ. Ноён Сэммонс хотод 1980 оноос хойш амьдарчээ. Хэдэн жилийн өмнө ноён Сэммонсийн хүү хотоос нүүж явснаас хойш тэрбээр хотын цорын ганц оршин суугч болсон аж. Вайоминг мужийн хамгийн эртний хотуудын нэг Буфорд Нью Йоркоос Сан Франциско орох замын огтлолцолд оршдог гэнэ. Буфорд хот өөрийн шуудангийн код, хайрцагтай аж. Буфорд хот тив хоорондыг холбосон төмөр зам тавьж эхлэхэд анх бий болсон бөгөөд тухайн үед 2,000 орчим хүн амтай байжээ. Ноён Сэммонс Буфорд хотын даргын албан бус албан тушаалаа орхих болсноо тайлбарлаагүй гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж