Суулт зарлагсад шаардлага тавина

Хуучирсан мэдээ: 2010.05.06-нд нийтлэгдсэн

Суулт зарлагсад шаардлага тавина

Ардчилсан намын байрны өмнөх суулт 18 дахь хоногтоо үргэлжилж байна. Даваа гаригт суулт зарлаж байгаа гурван дүүрэг, нэг аймгийн төлөөлөлтэй Хяналтын ерөнхий хорооны дарга уулзаж пүрэв гарагийн 15 цагт хурлаа хуралдуулах, ирцэнд нь хүргэнэ гэж албан ёсоор амлажээ.
ХЕХ-ны хуралын ирц хүрээгүй шалтгаанаар хоёр удаа хойшлуулж, гурав дахь удаад хуралдахаар зарлаад нь тодорхойгүй хугацаагаар мөн хойшлуулаад байсан юм.
Хэрэв хурал өнөөдөр хуралдаж чадахгүй бол, мөн хурлаас шийдвэр гарахгүй бол ажлаа хийж чадахгүй байна гэж үзээд, ХЕХ-ны даргыг үүрэгт ажлаасаа чөлөөлөхийг шаардсан шаардлагыг бичгээр гаргах юм байна.

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж