Өмгөөлөгчид үйлчлүүлэгчдээсээ татгалзлаа

Хуучирсан мэдээ: 2012.04.06-нд нийтлэгдсэн

Өмгөөлөгчид үйлчлүүлэгчдээсээ татгалзлаа

“Долдугаар сарын 1-ний” гэх тодотголтой, цагдаагийн экс-удирдлагуудад холбогдох хэрэгт өмгөөлөгчөөр ажиллаж байсан таван эрхэм өнөөдрөөс эхлэн энэ хэрэгт ажиллах боломжгүй болсноо мэдэгдлээ. ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболдын өмгөөлөгч О.Алтангэрэл өнөөдөр мэдээлэл хийж, долдугаар сарын 1-ний хэрэгт холбогдсон ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт, тус газрын Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар нарт өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байсан таван өмгөөлөгч үйлчлүүлэгчидтэйгээ зөвшилцсөний дагуу өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхээс татгалзах болсон тухай дуулгав.

Мэдээлэл хийх үеэр О.Алтангэрэл өмгөөлөгч шүүхийн зүгээс шүүгдэгчдийг өмгөөлөл авах нөхцөлөөр хангах үүднээс шинэ өмгөөлөгч авах боломж олгоно гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж