Гэрэл зурагчин Алекс нь Монголын үзэсгэлэнт байгаль болон аж байдлын зураг дагнан авдаг бөгөөд 2008 онд 75 жилийн ойгоо тэмдэглэсэн “Монгол даатгал” ХК-ийн захиалгаар “Wonders of Mongolia”, 2011 онд “Мобиком” корпорацийн 15 жилийн ойн захиалгаар “Insiring Mongolia”, 2012 онд “Mgl design” ХХК-ийн 10 жилийн ойд зориулан “Savage garden” гэрэл зургийн цомгийг тус тус гаргажээ.
Тус гэрэл зургийн үзэсгэлэн 8-9-ний өдрүүдэд Тьянжин хотод болох Улаанбаатар хотын соёлын өдрүүдийн үеэр нээлтээ хийж байгаагаараа онцлогтой юм. “Savage garden” үзэсгэлэнд Монголын үзэсгэлэнт байгаль, аж байдлын тухай 70 гаруй шилдэг бүтээл тавигдах бөгөөд тус арга хэмжээг Бүх Хятадын фото зургийн нийгэмлэг зохион байгуулж байна.