Apple компани iPanel зурагт үйлдвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.06-нд нийтлэгдсэн

Apple компани iPanel зурагт үйлдвэрлэнэ

Apple компани өөрийн брэндийн iPanel нэртэй зурагтаа энэ оны эцсээр худалдаанд гаргана гэж мэдэгдлээ. Тэд ээлжит шинэ бүтээгдэхүүнээ iTV гэж нэрлэж магадгүй юм гэж шинжээчид үзэж байна. Гэхдээ энэ шинэ зурагт нь түгээмэл байдаг цахилгаан бараа учир заавал iTV гэж нэрлэхгүй гэж компанийн төлөөлөгч хэлжээ. Түүнчлэн Их Британийн телевизийн ITV сүлжээ байдаг учир худалдааны тэмдэгтийн эрхийг зөрчих болно гэж нэмж хэлсэн байна.

iPanel зурагт 1,25 мянган ам.долларын үнэтэй байх бөгөөд энэ зурагт нь Apple компанийн бусад цахилгаан барааг сонирхох худалдан авагчдын тоог нэмнэ гэж Apple-ийн төлөөлөгч  ярьжээ.

Өмнө нь Apple компанийг  өөрийн нэрийн зурагтыг үйлдвэрлэнэ гэсэн мэдээлэл гарч байсан ч компаниас албан ёсоор зарлаагүй байсан юм. Өнгөрсөн оны намар худалдаанд гарсан Стив Жобсын намтар номонд тэрээр зурагтыг өөрчлөх хүсэлтэй байсан гэж бичсэн байна. Стив Жобсын энэ санаа нь ямар нэгэн киног гар утсаараа үзэж болох  бөгөөд хэрэв том дэлгэцэн дээр үзмээр бол ямар ч нэмэлт төхөөрөмжгүй шууд гар утаснаасаа удирдаж болох юм гэжээ. iPanel зурагт энэ санааг хэрэгжүүлсэн эсэхийг оны эцсээр мэдэж болох нь ээ.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж