iPanel зурагт 1,25 мянган ам.долларын үнэтэй байх бөгөөд энэ зурагт нь Apple компанийн бусад цахилгаан барааг сонирхох худалдан авагчдын тоог нэмнэ гэж Apple-ийн төлөөлөгч ярьжээ.
Өмнө нь Apple компанийг өөрийн нэрийн зурагтыг үйлдвэрлэнэ гэсэн мэдээлэл гарч байсан ч компаниас албан ёсоор зарлаагүй байсан юм. Өнгөрсөн оны намар худалдаанд гарсан Стив Жобсын намтар номонд тэрээр зурагтыг өөрчлөх хүсэлтэй байсан гэж бичсэн байна. Стив Жобсын энэ санаа нь ямар нэгэн киног гар утсаараа үзэж болох бөгөөд хэрэв том дэлгэцэн дээр үзмээр бол ямар ч нэмэлт төхөөрөмжгүй шууд гар утаснаасаа удирдаж болох юм гэжээ. iPanel зурагт энэ санааг хэрэгжүүлсэн эсэхийг оны эцсээр мэдэж болох нь ээ.