Нөхрөөсөө салахаар өргөдөл өгсөн байжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.06-нд нийтлэгдсэн

Нөхрөөсөө салахаар өргөдөл өгсөн байжээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн IV хороо, 15 дугаар хорооллын 12 дугаар байрны үүдэнд өчигдөр өглөө онц ноцтой хүн амины хэрэг гарсан билээ. Гудамжинд залуу эмэгтэйг хутгалан хороосон энэхүү хэргийг одоогоор цагдаагийн байгууллага шалган, хэрэг бүртгэл хийж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэх тайлбарыг албаны хүмүүс өгч байна. Хэргийн газарт байсан гэрч эмэгтэйн ярьснаар өглөө 09.00 цагийн орчимд тус байрны үүдэнд эрэгтэй эмэгтэй хоёр хүн явж байснаа түр зогсон эрэгтэй нь эмэгтэйгээ гэнэт хэд хэд хутгалчихаад зугтсан байна. Хутгалуулсан эмэгтэй тэр дороо газарт унаж, их хэмжээний цус алджээ. Болсон явдлыг харсан иргэд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байна.

Дээрх онц ноцтой хэргийн талаар “Өдрийн сонин” өнөөдрийн дугаартаа “Эх сурвалжийн мэдээлснээр нөхөр нь эхнэрээ хөнөөсөн гэгдэж байна. Тэд 30 гаруй насны залуу гэр бүл байсан бөгөөд эхнэр нь хэрэг гарсан байрны ойролцоо гоо сайхны салонд ажилладаг байсан байна. Тэрээр нөхрөөсөө салахаар шүүхэд өргөдөл өгчихсөн байжээ. Нөхөр нь түүнийг урдаас нь дөрөв, араас нь таван удаа хутгалж, хороогоод зугтах замдаа өөрийнхөө хэвлий тус газар хутгалж,  амиа егүүтгэхийг оролдсон байна. Гэвч түүнийг  хэргийн газраас холгүйхэн цус алдсан байдалтай байхад нь цагдаа нар олсон” тухай мэдээлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж