Дэлхийн
банкны ерөнхийлөгчийн суудлын төлөөх өрсөлдөөн ширүүсч байна. Тус
банкны ерөнхийлөгчид Нигерийн Сангийн сайд асан хатагтай Оконжо-Ивеала,
Колумбын Сангийн сайд асан Хосе Антонио Окомпо, АНУ-ын Дартмут коллежийн
захирал, Жим Ён Ким нар нэр дэвшжээ. Дэлхийн банкны удирдах зөвлөл нэр
дэвшигчдээс ерөнхийлөгчийг сонгох аж. Энэ дөрөвдүгээр сарын 20-нд болох
Дэлхийн банк, ОУВС-ийн зөвлөлдөх уулзалтаар тус банкны одоогийн
ерөнхийлөгч Роберт Зоеллик нэр дэвшигчидтэй уулзах юм байна. 60 жилийн
өмнө байгуулагдсан Дэлхийн банкны ерөнхийлөгчийг тус банкны хамгийн том
хувьцаа эзэмшигч АНУ сонгодог уламжлал тогтсон аж. Харин үүний хариуд
ОУВС-ийн тэргүүнийг европ хүнээр томилдог байжээ. Гэвч энэ удаа Дэлхийн
банкны ерөнхийлөгчийг дээрх нэр дэвшигчдээс сонгохоор болсон байна. Учир
нь ОХУ, Бразиль, Хятад, Энэтхэг, Өмнөд Африк сонгох системийг
өөрчлөхийг шаардсан билээ. Нэр дэвшигчдээс хамгийн их рейтингтэй байгаа
нь Нигерийн Сангийн сайд асан Оконжо-Ивеала бөгөөд Дэлхийн банкны эдийн
засагч, менежер байсан 35 хүн түүнийг дэмжсэн захидлыг удирдах зөвлөлд
илгээжээ.

Н.Энх