Цахим үнэмлэхийг хэвлэж эхлэв

Хуучирсан мэдээ: 2012.04.06-нд нийтлэгдсэн

Цахим үнэмлэхийг хэвлэж эхлэв

Цахим үнэмлэхний 60 мянган ширхэг бэлдэцийг өчигдөр хэвлэхээр бэлтгэл ажилдаа оржээ. Иргэний цахим үнэмлэхний бэлдэцийг Франц улсын "Жемальто" компанийн Финлянд улс дахь салбарт бэлтгэж байгаа аж.

Тухайн компанитай долоо хоног бүр тодорхой тооны бэлдэц нийлүүлэхээр тохирчээ. Хамгийн сүүлчийн хэсэг болох 439495 ширхэг бэлдэцийг зургаадугаар сарын 1-нд хүлээн авснаар нэг сая 999 мянга 995 үнэмлэх иргэдэд тараагдах ёстой юм.

Хэвлэх үйлдвэр нь өдөрт 20 цагаар ажиллаж, гурван секунд тутамд нэг үнэмлэх хэвлэх хүчин чадалтай аж. Энэ нь өдөрт 48 мянган ширхэг үнэмлэх хэвлэнэ гэсэн үг юм.

"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж