Берлины гудамжинд залуучууд руу гал нээжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.06-нд нийтлэгдсэн

Берлины гудамжинд залуучууд руу гал нээжээ

Пүрэв гаригийн орой Берлин хотын зүүн өмнөд Нойкёльн дүүрэгт буутай этгээд хэсэг залуучууд руу гал нээсний улмаас нэг хүн амиа алдаж, хоёр залуу шархадсан талаар рамблер.ру мэдээлэв.

Буутай этгээд гал нээснийхээ дараа нуугдсан бөгөөд цагдаа нар эрэн сурвалжилж байна. Хамтдаа байсан таван залуугаас хоёр нь зугтаж, амиа аварсан ажээ. Буудуулсан 22 настай залуу эмнэлэгт хүргэгдэн ирсний дараа нас баржээ. Шархадсан хоёр залууд яаралтай мэс засал хийсэн бөгөөд биеийн байдал хүнд байгаа гэнэ.

Цагдаа нар буутай этгээдийг гадаад төрхөөр нь хайж байгаа бөгөөд яагаад гал нээх болсныг нь тайлбарлаж чадаагүй байна. Нойкёльн дүүрэгт цагаачид олноор амьдардаг бөгөөд магадгүй үндэстэн хоорондын зөрчилдөөнөөс үүдэн гал нээсэн байж магадгүй таамаглаж байгаа аж.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж