NBA-гийн албан ёсны сайт гуравдугаар сарын шилдэг тоглогчийг зарлалаа. “Дорнод”-ын шилдгээр “Бостон”-ы довтлогч Пол Пирс, “Өрнөд”-ийн шилдгээр “Оклахома”-гийн Кевин Дюрант нар тодров.
“Бостон” өнгөрсөн сард 12 ялж, таван тоглолтод хожигдсон бөгөөд Пирс дунджаар 22,3 оноо цуглуулж, 5,6 удаа самбараас бөмбөг авч, 3.6 дамжуулалт өгчээ. Харин “Өрнөд”-ийг тэргүүлэгч “Оклахома Сити Тандер” 11 хожиж, тав дийлдэхэд багийн лидер Кевин Дюрант дунджаар 27,6 оноо түүж, 8,5 удаа самбараас бөмбөг авч, 3,9 дамжуулалт өгсөн байна. сонирхуулахад Дюрант хоёрдугаар сард мөн шилдгээр тодорчээ.
"Өдрийн шуудан" сонин