Сонгуулийн хуулийг чуулганаар хэлэлцэхээр болов | News.MN

Сонгуулийн хуулийг чуулганаар хэлэлцэхээр болов

Хуучирсан мэдээ: 2012.04.06-нд нийтлэгдсэн

Сонгуулийн хуулийг чуулганаар хэлэлцэхээр болов

УИХ-ын
чуулганы нэгдсэн хуралдаанаар байгаль орчны чиглэлтэй багц хуулийн
төслүүдээс хэлэлцэх учиртай байсан ч УИХ-ын гишүүн Д.Загджав, Ч.Улаан,
С.Эрдэнэ нар Орон нутгийн сонгууль, УИХ-ын сонгуульд нэмэлт өөрчлөлт
оруулах тухай асуудлыг хэлэлцэхийг санал болгов. Тухайлбал, УИХ-ын
гишүүн С.Эрдэнэ “Хоёр сарын дараа болох гэж байгаа сонгуулийн тухай
хуулийг зайлшгүй хэлэлцэх шаардлагатай байна. Байгаль орчны хууль
хэлэлцэх ёстой асуудал мөн ч гэсэн үүнээс өмнө Сонгуулийн тухай хууль
хэлэлцэх чухал ауудал болоод байна. Цаг хугацааны хувьд ч гэсэн зайлшгүй
шаардлагатай” гэдгийг сануулсан. Энэ мэтчилэн олон гишүүд сонгуулийн
тухай хуулийг хэлэлцэх тухай асуудлыг хойш тавилгүй хэлэлцэх нь зүйтэй
гэдгийг сануулах гишүүн олон байна.

УИХ-ын гишүүд горимын санал
гаргасны дараа санал хурааж, 79,5 хувийн саналаар Орон нутгийн
сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн ч өнөөдөр хэлэлцэх
ёстой байсан асуудлаа хэлэлцэж, чуулганы завсарлагаанаар Байнгын хороог
хуралдуулах нь зүйтэй гэж үзсэн юм. Гэвч УИХ-ын гишүүд сонгуулийн тухай
хуулийн тухай асуудлыг өнөөдөр хэлэлцэхийг хүсч, маргаан үүсгэсэн юм.
Улмаар гишүүдээс горимын санал гаргаж, 71,4 хувийн саналаар Төрийн
байгуулалтын байнгын хороо хуралдахаар боллоо. Төрийн байгуулалтын
байнгын хороогоор УИХ-ын сонгууль, Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг
хэлэлцээд чуулганыг дахин эхлүүлэх аж. Яг одоо Төрийн байгуулалтын
байнгын хороо хуралдах гэж байна.

Ш.ЧИМЭГ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

negui 2012-04-06 122.201.19.68

songuuli dohood irheer l songuuliin huulia avch heleltsdeg ym.Amjilt husey.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж