
Энэ сарын 7-9-ний өдрүүдэд үргэлжлэх Тунисын гран-при тэмцээний сугалааг өнөөдөр зарлах бөгөөд эрэгтэй, эмэгтэй тус бүр долоо, нийт 14 жингийн барилдаанууд гурван өдөр хуваагдан явагдаж, өдөр өдөртөө жин тус бүрийн аваргууд, медалийн эзэд тодрох юм. Тодруулбал, маргааш буюу эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 ба 52 кг, эрэгтэйчүүдийн 60, 60 кг, бямба гаригт эмэгтэйчүүдийн 57, 63, 70 кг, эрэгтэйчүүдийн 73 ба 81 кг, харин сүүлийн өдөр буюу ням гаригт эмэгтэй -78 ба +78 кг, эрэгтэйчүүдийн 90, -100, +100 кг-ын жингийн барилдаан болно.
Тус тэмцээнд манай улсаас эрэгтэй ес, эмэгтэй хоёр тамирчин зодоглох бөгөөд баг тамирчдыг шигшээ багийн дасгалжуулагч П.Нямлхагва ахалж байна.
Тунисын гран-прид оролцох манай баг тамирчид:
Эрэгтэй: Ч.Болдбаатар /60 кг/, Д.Төмөрхүлэг /66 кг/, Б.Хишигбаяр /66 кг/, Д.Дөлгөөн /66 кг/, Г.Пүрэвдорж /73 кг/, Б.Амбасэлмаа /81 кг/, Б.Ариун-Эрдэнэ /90 кг/, Н.Түвшинбаяр /-100 кг/, Б.Сугаржаргал /+100 кг/
Эмэгтэй: М.Уранцэцэг /48 кг/, М.Бундмаа /52 кг/
С.Цэлмэг