“Супер Марио”-гийн гэрээг сунгав

Хуучирсан мэдээ: 2012.04.06-нд нийтлэгдсэн

“Супер Марио”-гийн гэрээг сунгав

Германы шигшээ багийн довтлогч Марио Гомес “Бавари Мюнхэн” багтай гэрээгээ сунгалаа. Өдгөө 26 настай тэрбээр 2016 оныг дуустал шинэ гэрээ байгуулсан гэж “Бавари”-гийн албан ёсны сайт мэдээллээ. “Супер Марио” 2009 онд “Штуттгарт”-аас Мюнхен хотын багт ирсэн бөгөөд тус багийн түлхүүр тоглогчдын нэг болж чадсан. Мөн тус багийн спорт хариуцсан захирал Кристиан Нерлингер түүний гэрээг сунгасанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр энэ улиралд “Бундеслиг”-т 23, “Аваргуудын лиг”-т 11 гоол оруулаад байгаа юм.

“Өдрийн шуудан” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж