2008 оны долдугаар сарын 1-ний үймээний хэрэгт холбогдоод буй ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболдын өмгөөлөгч О.Алтангэрэл өнөөдөр 12.00 цагт мэдээлэл хийнэ. Тэрбээр Ч.Амарболдыг өмгөөөлөхөөс татгалзаж буй талаараа мэдээлэх юм байна. Мэдээлэл Засгийн газрын ордны зүүн талд байрлах Лобби төвийн дөрөвдүгээр давхарын Улс төр мэдээллийн төвд болно. Мэдээллийг NBS телевизээр шууд дамжууулах юм байна.
С.Отгон