Дээрэмдүүлсэн хөлгийн хойноос Оросын флот хөдөллөө

Хуучирсан мэдээ: 2010.05.06-нд нийтлэгдсэн

Дээрэмдүүлсэн хөлгийн хойноос Оросын флот хөдөллөө

Либерийн далбаатай газрын тосны тээвэрлэгч далайн хөлөг дээр 23 орос далайчин ажилладаг бөгөөд “Gulf of Aden” буланд явж байхдаа далайн дээрэмчдэд олзлогдсон байна. Уг хөлгийн хойноос Оросын тэнгисийн цэргийн хөлөг хөдөллөө гэж Европын холбооны далайн дээрмийн эсрэг хүчнээс “Bloomberg”-т мэдээллээ. “Moscow University” /Москвагын их сургууль/ нэртэй уг танкер хөлөг 106,474 тонны даацтай бөгөөд Хятад руу 86,000 тонн түүхий газрын тос тээвэрлэж явж байсан гэж тус хөлгийн эзэн Новороссискийн тэнгисийн хөлгийн үйлдвэр “Новошип” компани өчигдөр мэдээлсэн. Улаанбаатарын цагаар өчигдөр үдээс хойш 15 цагийн үед Иемений Socotra-гаас өмнө зүгт 350 далайн  бээрийн зайд, Энэтхэгийн далайд явж байсан тус хөлөг рүү зэвсэглэсэн, хурдан завьтай дээрэмчид довтолсон.

Хөлгийн ахмадтай хамгийн сүүлд холбогдох үед хөлгийн бүх гишүүд амьд, хөлөг болон ачаа гэмтээгүй байгаа гэж мэдээлсэн гэж “Новошип” компани гаргасан мэдэгдэлдээ өгүүлсэн. 2009 онд Сомалийн далайн дээрэмчдийн хийсэн дээрмийн тоо дээд цэгтээ хүрсэн бөгөөд 2009 онд дэлхий даяар гарсан 406 далайн дээрмийн талаас дээш хувийг үйлдсэн гэж НҮБ-ын Олон улсын тэнгисийн асуудал эрхэлсэн товчооноос мэдээлсэн. Өнгөрсөн жил Сомалийн далайн дээрэмчид 217 удаа далайн дээрэм хийж, 47 хөлөг, хөлгийн гишүүн 86 хүнийг олзолсон гэж Лондонд байрладаг тус товчоо нэгдүгээр сард мэдээлсэн. Энэ асуудлыг нааштай шийдвэрлэхээр оролдож байна гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Игор Лякин-Фролов Оросын ТВ-ээр мэдээл хийхдээ хэллээ.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж