
Дараагийн тоглолт ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны “Офицерууд”, “TLG-13”-ын хооронд өрнөлөө. Хэрэв энэхүү тоглолтод “TLG-13” хожигдол хүлээвээс плей-оффт өрсөлдөх эрхгүй болох байв. Тиймээс тун хариуцлагатай тоглолт тэднийг хүлээж байв. Дөрвөн үеийн турш сонирхолтой өрсөлдөөнтэй өрнөсөн тулааны ялагчаар “TLG-13” тодорлоо. Тэд “Офицерууд”-ыг 83:82-оор буулган авснаар зургаа дахь ялалтаа байгуулав.
Лигийн гурван удаагийн аварга “Хас” банкны “Хүлгүүд” “Пэпси супер лиг” эхэлснээс хойш ердөө ганцхан ялалт байгуулаад буй ШУТИС-ийн “Шаркс”-ын тулаан сүүлийн тоглолт байлаа. Тус тоглолтод “Хүлгүүд” өрсөлдөгчөө 20 гаруй онооны зөрүүтэй буулган авлаа.
“Өдрийн шуудан” сонин