Тэднийг шүүх хурал шүүгдэгч төрөх дөхсөн, шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан, өмгөөлөгч ирээгүй гэх олон шалтгаанаар хойшилж байсан. Өмнөх шүүх хурал шүүгдэгчид Сүхбаатар дүүргийн шүүхээр хэргээ шийдвэрлүүлэхээс татгалзсанаар хойшлоод байсан. Гэвч Нийслэлийн шүүхээс тэдний хүсэлтийг хэлэлцэн, хууль зүйн үндэслэлгүй хэмээн буцаасан юм. Ингэснээр тэдний шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд болж байгаа юм.
Тэднийг Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.2-т зааснаар биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, түүнчлэн биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг байнга зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлсээр үйлчилсэн, мөн 113 дугаар зүйлийн 113.3-т зааснаар хүнийг хил давуулан худалдаалсан, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн гэсэн зүйл ангиар буруутгаж буй. Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол 2-15 жил хүртэл хорих ялаар шийтгэх аж.