Энэ дэлхийн хамгийн өндөр настай алиалагч АНУ-ын Монтанад амьдардаг. Түүний нэр Флойд Грийкмур. Флойд өвөө өдгөө 95 настай ч хүүхэд багачуудад инээд бэлэглэн, циркийн манежнаа дугуйгаа унан, хөгжилтэй давхисаар. Гиннесийн номд тэрбээр хамгийн өндөр настай алиалагч гэдэг үзүүлэлтээр нэрээ мөнхөлжээ.
Флойд өвөө 96 настай эхнэр Бэттитэйгээ хамт амьдардаг. Нүүр амаа будан, улаан хамраа зүүн, ээтгэр гутлаа өмсөн тоглолтондоо бэлтгэх нөхрөө хараад тэрбээр “Миний нөхөр сайхан харагдаж байна” гэж дандаа хэлдэг. Хувцас хунараа өмсөж бэлэн болсон Флойд өвөөг 39 настай ач хүү нь тоглолтод нь хүргэж өгдөг гэнэ. “Хэдийгээр нь бие нь түүнд ажлаа хийхээ боль гэж хэлж мэдэх ч түүний сэтгэл санаа хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй” гэж ач хүү өвөөгийнхөө тухай хуучлав. Өндөр настай болсны улмаас амьсгаадаад байхаар нь өвөө гурван жилийн өмнөөс жонглёрын үзүүлбэрээ үзүүлэхээ больжээ. Гэхдээ өөрийн гараар урласан дугайгаа унан, алга болдог алчуур, шидэт олсоороо хүүхдүүдийг хөгжөөсөөр байгаа аж.
Анх 15 настайдаа бие даан амьдрахаар гэрээсээ явсан Флойд алиалагчийн мэргэжлийг сонгон авчээ. Бүтэн 80 жилийн турш тэрбээр энэ хайртай ажлаа хийсээр явна. Түүнийг Монтанагийнхан амьдралын баяр баясгаланг бэлэглэгч, амьдралд хайртай хүн гэж хүндэтгэдэг гэсэн.