Загварын чиг хандлагын хувьд эртний Грек, Ромын уламжлалт хувцаснаас
сэдэвлэн эсгүүр болон шийдлийг гаргаснаар өөрийн гэсэн өвөрмөц утга
санааг илэрхийлсэн төдийгүй сүлжмэлийн нарийн, хүнд технологи болох
торон болон хээн сүлжээснүүдийг гар сүлжмэлтэй хослуулан загваруудыг
бүтээсэн нь хавар, зуны улирлын коллекцийн нэг онцлог юм. Зуны улирлын
хувцас нь хөнгөн шинж чанартай агаар солилцооны үзүүлэлт өндөр байх
шаардлагатай байдаг. Тус коллекци дахь ихэнх загваруудыг нарийн утсаар
урласан нь урин дулаан цаг агаарт илүү нийцүүлэн тав тухтай байдлыг бий
болгохыг зорьсонд оршиж байгаа юм. Өдөр тутмын болон чөлөөт, гоёлын
гэхчлэн ямар ч зориулалтаар өмсөж хэрэглэхэд сэтгэл ханамжийг тань
хамгийн өндөрт байлгаж чадахын зэрэгцээ таны шүүгээнд байдаг нимгэн
цайвар болон богино жинсэн өмд, өнгө өнгийн даавуун юбкатай чинь ямар ч
асуудалгүй зохицно.
коллекцийг худалдаж авахыг хүсвэл Говийн нэрийн барааны дэлгүүрүүдийг
зориорой. Таны энэ зуны загварлаг бас өнгөлөг хувцаслалтын нэгээхэн
хэсэг тань болж эрх чөлөөтэй, зоримог хэв маягаа гайхалтайгаар
тодорхойлох шинэ коллекци худалдаанд гарлаа.