“Миний шүтээн” ном төрнө

Хуучирсан мэдээ: 2012.04.06-нд нийтлэгдсэн

“Миний шүтээн” ном төрнө

Өмнөговь аймаг дахь “Шинэ үеийн залуусын давалгаа” ТББ-ын санаачилгаар Өмнийн говийн ээжүүдийн тухай “Миний шүтээн” ном анх удаа төрөх нь ээ. Уг  номонд тооны хязгаар заахгүйгээр ээжүүдийг оруулах боломжтой бөгөөд хөрөг, хүүрнэл хэлбэрээр бичих юм гэнэ.

Зургадугаар сарын нэгэн буюу Эх үрсийн баярыг угтан ээжийнхээ ачийг хариулахыг  хүссэн ээжийгээ алдаршуулах боломж өмнөговьчуудын өмнө нээлттэй бөгөөд энэхүү номонд ээжийгээ мөнхлөх алтан боломжийг битгий алдаарай хэмээн “Шинэ үеийн залуусын давалгаа” ТББ-аас уриаллаа.  

                                                                                                                                  Э.САРАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж