![](https://news.mn/wp-content/archive1/news/photo/2011/2/20789006b0196426/2df4ff8dfaa8b93big.jpg)
Ийнхүү “Цахим Монгол” хөтөлбөрийн үндсэн хамтрагчид нь Сангийн яам, Мэдээлээл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар, Монголын оюутны холбоо, Их, дээд сургуулийн консерциум, Монголын Банкны Холбоо, Даатгалын холбооны, “Эм Си Эс” Электорникс, “Мигма” Электорникс юм. Хамтран ажиллах байгууллагууд хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон татварын орчин, санхүүгийн зохицуулалтыг боловсронгуй болгох замаар оюутныг дэмжихэд гар бие оролцох ёстойг санамж бичигт тусгагдсан байна. Хөтөлбөрийн хүрээнд оюутнууд лизинг хэлбэрээр компюьтертэй болно. Хамгийн гол нь оюутан тэтгэлэгээ хэрхэн зарцуулах нь тэдний өөрсдийн эрх хэмжээний асуудал. Гэхдээ нэг жилийн тэтгэлэгийн мөнгөөрөө компюьтертэй болох боломжтойг Монголын оюутны холбоо мэдэгдэж байгаа. Ийм боломжыг л нээж байгаа нь тус санамж бичгийн ач холбогдол хийгээд, сонголтоо ашиглах эсэх нь тэдний л асуудал болж байгаа юм. Чухамдаа заавал компюьтер ав гэсэн шахалт байхгүйг л “Цахим Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр цугларсан хамтрагчид дурдаж байлаа гэж Сангийн яамнаас мэдээлэв.