Энэтхэг шумбагч хөлөг онгоц авчээ

Хуучирсан мэдээ: 2012.04.06-нд нийтлэгдсэн

Энэтхэг шумбагч хөлөг онгоц авчээ

Энэтхэг улс  Орос улсаас арван жилийн хугацаатай  лизингээр худалдаж  авсан шумбагч “Чакра” атомын хөлөг онгоц  нь тус улсад өөрийн  усан дор явагч флотыг байгуулахад чухал алхам болж байна гэж Энэтхэгийн БХЯ-ны сайд Аракапарамбил Энтони, Висакхапантнам боомт дахь Тэнгисийн цэргийн командлалын баазад болсон нээлтийн арга хэмжээн дээр мэдэгдэв. Хорь гаруй жил өнгөрсний дараа бид өөрийн шумбагч атомын хөлөг онгоцтой болж, дахин элит клубт хөл тавьлаа. Өнөөг хүртэл  энэ “клубт” Орос, АНУ, Франц, Хятад болон Их Британь байсан юм. Сайдын хэлснээр, Орос улсад барьж байгуулсан атомын шумбагч онгоц нь Энэтхэг улсын тэнгисийн цэргийн флотод байлдааны супер орчин үеийн  нэгжийн хувиар төдийгүй, “усан доорх цөмийн дайны хүнд шинжлэх ухааны үүднээс” лаборатори болгон судлахад ач холбогдолтой аж.

Эх сурвалж: www.mongolian.ruvr.ru
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж