“Хөх ган” Хятад руу ангижруулсан төмөр экспортолно | News.MN

“Хөх ган” Хятад руу ангижруулсан төмөр экспортолно

Хуучирсан мэдээ: 2012.04.06-нд нийтлэгдсэн

“Хөх ган” Хятад руу ангижруулсан төмөр экспортолно

Монголын
шууд ангижруулсан төмөр үйлдвэрлэгч “Хөх ган” хувьцаат компани
бүтээгдэхүүнээ Хятад улс руу экспортлохоор болжээ. Хятадын хамгийн том
ган үйлдвэрлэгчдийн нэгтэй нь урт хугацааны хамтран ажиллах гэрээ
байгуулсан байна. Гэрээний дагуу “Хөх ган” нь сар бүр хоёр мянган тонн
шууд ангижруулсан төмрийг экспортлох аж. Энэхүү гэрээ нь “Хөх ган”
компанийн хувьд гадаадын худалдан авагчтай хийж байгаа анхны том гэрээ
юм. Хэдий экспортлох бүтээгдэхүүний хэмжээ бага ч гэсэн тус компани олон
улсын зах зээлд гарах эхний алхам нь боллоо хэмээн компанийн мэдээлэлд
дурджээ.

“Хөх ган” компанийн хувьд 2007 онд байгуулагдсан бөгөөд
Монголын Хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй. Гол хувьцаа эзэмшигч нь
Монголын “Бэрэн групп” 52,5 хувийг, Сингапурын “Фабер Инвестмент” 
хөрөнгө оруулалтын компани 17,5 хувийг нь эзэмшдэг байна. Төмрийн
үйлдвэрийнхээ хоёр дахь хэсгийг энэ жил ашиглалтад оруулснаар жилд 30
мянган тонн ангижруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай болох
юм.

“Хөх ган” компани өнгөрсөн жил Дарханы төмөрлөгийн үйлдвэрт
нэг тонн шууд ангижруулсан төмрийг 430 мянган төгрөг буюу 314
ам.доллараар нийлүүлж байсан нь 2010 оныхоос үнийн хувьд 30 хувиар өссөн
үзүүлэлт юм. Харин экспортын үнээс 10 хувиар бага үнэ юм байна.

С.Болд

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж