Хуучирсан мэдээ: 2010.05.06-нд нийтлэгдсэн

“Челси”-н шилдэг
хаалгач, хоёр титмийн эзэнд өнгөрсөн улирал нэг биш
утгатай байсан ч, Чех түүнийг ч ээлжит медалиар дуусгасан бөгөөд түүний
багт эзлэх орон зай хэнд ч, хэзээ ч эргэлзээ төрүүлдэггүй юм.
2008/2009 оны улирлыг итгэлтэйгээр эхэлсний дараа Чех болон түүний
нөхдийн форм Зул сарын үеэр уналтад орсон нь тодорхой.

Луис Фелипе
Сколаригийн стандартуудтай хийсэн тэмцэл багийг “Фулхэм” болон “МАНЮ”-д
хожигдохоос авраагүй ба Английн цомд ч бид “ Саутенд” болон “Ипсвич”
хоёрт бараг дарагдаад байсан билээ.
Сколарийн явсан нь, Гус Хиддинкийн удирдлага доор нилээн хэдэн эерэг
өөрчлөлт хийж сайжрахад тус болсон ба Чехийн тооцоонд ганц ч гоолгүй
тоглолтуудын цуврал эхэлсэн. Энэ цуврал “ Болтон”-той тоглоход 20
минутанд 3 гоол алдсанаар завсарласан билээ.
Чех эрэгцүүлэн бодож биеэ бэлдэн бидэнд өөрийн шилдэг тоглолтын цувааг
бэлэглэсэн бөгөөд түүний тоонд “Барселон”-той тоглож, Чех Самюэль
Это’о, Алекс Глеб хоёрт гоол хийх боломж өгөөгүй юм. Түүний өмнө “
Энфилд” цэнгэлдэхэд Дирк Кюйтын аюултай мөчийг хаасан нь Аваргуудын
лигт 3:1- ээр хожих боломж өгсөн билээ.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж