Албаныхны тооцоолж буйгаар хөрсний бохирдол 1.3 тэрбум төгрөгөөр тогтоогдсон байна. Дорнодын Матад сумын Тамсагийн талд газрын тосны хайгуул олборлолт явуулж буй Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай ""Петро Чайна дайчин тамсаг Монгол" компанитай холбоотой шүүх хурлын эцсийн хариу нь өнөөдөр гарна.
Уг компанийг буруутгаж байгаа гол үндэс бол үйл ажиллагаа явуулснаас хойш байгалийн нөхөн сэргээлт огт хийгээгүй аж. Иймээс 2010 оны есдүгээр сард хийсэн шинжээчдийн дүгнэлтээр нийт зургаан төрлийн шинжилгээ хийхээс зөвхөн хөрсний суурь үнэлгээгээр хамгийн багаар бодоход 1.3 тэрбум төгрөгийн хохирлыг тогтоожээ.
Газрын гадаргуу дээр газрын тосны нэвчилт явагдсан. 1600 метр квадрат газарт хаягдлын caн бий болсон, нийт 60 километрийн диаметртэй талбай хөрсний бохирдолд автсан, тоосжилт их гээд байгаль орчин сүйдэгдсэн ноцтой баримтууд бүрдсэн аж. Ямартай ч шүүх хурлын эцсийн хариу дугаар шилжих мөчид гараагүй байлаа.
"Улс төрийн тойм" сонин