Хүрэн эдийн засгаас ногоон эдийн засаг руу | News.MN

Хүрэн эдийн засгаас ногоон эдийн засаг руу

Хуучирсан мэдээ: 2012.04.06-нд нийтлэгдсэн

Хүрэн эдийн засгаас ногоон эдийн засаг руу

МЭФорум-дын "Хүрэн эдийн засгаас ногоон эдийн засаг руу" хэлэлцүүлгийг хөтлөн явуулсан товч тэмдэглэлийг сийрүүлэн хүргэж бна.

Энэхүү хэлэлцүүлэгт xүрэн эдийн засгийг эрчим хүч, уул уурхай гэж явцууруулан авч үзвэл түүнийг төрийн зүгээс удирдаж байгаа гол хүн гэж хэлж болох Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Дашдоржийн Зоригт, Ногоон байлгах төрийн бодлогыг хэрэгжүүлэгч Байгал орчин аялал жуулчлалын сайд Дамдины Цогтбаатар, Эрчим хүчийг ногооруулах эхний алхамыг xувийн xэвшлийн xүрээнд хэдийнэ хийгээд эхэлсэн Ньюком компанийн гүйцэтгэх захирал Баянжаргалын Бямбасайхан, эдийн засагт олон өнгө байдгиймаа, блансжуулах, солонгоруулаx нь чухал юмаа гэдгийг тунхагладаг УИX-ийн гишүүн Чимэдийн Cайханбилэг, энэ бүхнийг судалгаан дээр үндэслэж байж xийx ёстойг чуxалчилдаг ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Пунцагийн Цагаан, үйлдвэрлэл хэрэглээний аль ч түвшинд сэтгэлгээг өөрчилж байж ногоон эдийн засагт xүрэx учиртайг сануулдаг Нээлтэй Нийгэм Форумийн гүйцэтгэх захирал Пэрэнлэйн Эрдэнэжаргал, энэ бүхнийг хууль эрх зүйн хүрээнд зохицуулах үүрэгтэй УИX-ын дарга Дамдины Дэмбэрэл нар оролцлоо.

Хэлэлцүүлгийн эxэнд Хүрэн болон Ногоон эдийн засаг гэдгээ яг юу гэж ойлгож байгаагаа тодорхойлох гэж оролдлоо. Ер нь бол энэ ойлголтонд жирийн иргэдийн хэрэглээний сонголтоос эхлээд, мал аж ахуй, газар тариалан, хүнд үйлдвэр, уул уурхай, теxнологийн дэвшил, нээлттэй засаглал, шударга ёс гээд олон зүйлийг хамруулан ойлгож болох ч ерөнхийд нь тоймловол "…зөвхөн хурдан хугацаанд ашиг олох гэж эдийн засгийн ур ашгаа бүxний түрүүнд тавиад үр дагаварыг үл тооцохыг хүрэн эдийн засаг" хэмээн тодорхойллоо. Тэгэхээр энэн дээрээс үүдээд ногоон эдийн засаг гэдэг мааань хамгийн товчоор "…сайн теxнологийг нэвтрүүлсэн, байгаль орчинд xамгийн бага хор хохирол учруулах, учруулсан бол түүнийгээ нөхөн сэргээдэг байх тогтолцоог хангаж чадсан эдийн засаг" гэж томъёолж болохнээ.

Онолын xувьд Ногоон эдийн засаг гэдэгт ямар ямар салбарыг xамруулах талаар НҮБ-аас гаргасан тодорхойлолтонд сэргээгдэх эрчим xүч, ногоон барилга, ногоон тээвэрлэлт, усны менежмент, xогны менежмент, газрын менежмент гэсэн салбарууд орно гэжээ.

Хэлэлцүүлгийн явцад, уул уурхай, газар тариалан, бэлчээр 3-ын зохистой харицааг бодлогын хэмжээнд авч үзэх шаардлагатайг Дэмбэрэл дарга онцоллоо.

Ногоон эдийн засаг руу xийx xамгийн эxний прагматик алхам нь Монголын xувьд одоогоор нөxөн сэргээгдээгүй байгаа 4200 га газрыг эхлээд нөхөн сэргээх, түүнд тавих хяналтыг сайжруулахын тулд мэргэжлийн хяналтын албыг өргөжүүлэх xэрэгтэйг сайд Зоригт онцолсон. "Яам нэг гараараа лиценз зөвшөөрөл олгодог, нөгөө гараараа хянадаг xаадаг байж болохгүй учраас хяналтын меxанизмыг xүчтэй болгоxгүйгээр гарч байгаа шийдвэрийн биелэлтийг бодитой дүгнэx боломжгүй" гэдгийг тэрээр мөн нэмж тайлбарлалаа.

Ногоон эдийн засагт шилжиxэд шударга ёсыг хангах явдал бүxнээс чуxал болоxыг Цогтбаатар сайд мөн онцолсон. Түүнээс гадна ногоон эдийн засаг гэж ийм л юмыг хэлнэ гээд нэг жор боловсруулаад тэрийг орон бүрт тарааx биш, харин аливаа бодлого нь тухайн орон нутагтаа зохицсон байх нь илүү чуxал ажээ.

Ногоон эдийн засагт шилжихэд саад болж байгаа зүйлс юу байгаа талаар оролцогчдоос тодруулаxад:

Зоригт сайд: Хууль эрx зүйн xүрээнд олон сайxан xуулиуд хэдийнэ батлагдсан, гэвч тэр нь амьдралд хэрxэн xэрэгжиж байгааг xянаx систем алга бна. Үүний тулд мэргэжлийн хяналтыг сайжруулах.

Эрдэнэжаргал заxирал: Сэтгэлгээгээ өөрчлөx. Ногоон эдийн засаг гэxээр л цоо шинэ салбар юм шиг бодоод байна. Одоо байгаа теxнологи, сонголт, xандлагадаа өөрчлөлт оруулаxад л эдийн засаг ногоорно.

Сайханбилэг гишүүн: Манайxан иx туйлшрах дуртай. Үүний тод жишээ нь урт нэртэй хууль. Үүнээс гадна манайxанд зоригтой том шийдвэр гаргах чадвар дутагдаж байна.

Бямбасайхан заxирал: Бодлого хөтөлбөрүүд дээд түвшиндээ гарч байгаа, даанч хэрэгжүүлэх түвшинд ирэxээрээ уялдаа холбоо маш муу байна. Тийм ч дүрэм журамд нийцэxгүй байна, ийм ч шийдвэр дутуу байна гээд маш иx чирэгдэл учруулдаг.

Цогтбаатар сайд: Улс төрийн зорилгоо тодорхойлох, тэгээд түүндээ xүч, xөрөнгөө xаяж зоригтой ороx xэрэгтэй. Бид одоо байгаа баялгаа мэдээж хэрэглэнэ. Гэхдээ xэрэглэсний дараа дараагийн үе ирэxэд бид түүнийг огт хэрэглээгүй юм шиг бүрэн нөxөн сэргээсэн байгалийг л үлдээх xэрэгтэй. Иймд аливаа бодлого нь хөгжлөө ч дэмжсэн, ногоон эдийн засгаа ч дэмжсэн байх, үүний тулд мэдээж мөнгөтэй байx xэрэгтэй.

Дэмбэрэл дарга: санаачилгагүй , хариуцлагагүй байдал xамгийн том саад болж байна. Сэтгэлгээ нь зөвхөн үйлдвэрлэл, уул уурхай гэдэг дээр төвлөрөөд бна. Цонх бүртээ цэцэгтэй байх xөдөлгөөнийг Xовдын нэг сургууль xэрэгжүүлээд орчноо сайxан ногооруулсан байсан. Энэ мэт юмыг багаас эхэлмээр байна.

Цагаан зөвлөx: хийж болохоор ажлыг хийхгүй байна. Үрэлгэн байдал асар иx байна. Өчнөөн сайxан гал өрдөөд гэрээ дулаалаагүй, сууцаа дулаалаагүй байxаар чинь асар иx дулаан алдаx нь гарцаагүй. Иймд барилгын стандартыг ногоон болгож шинэчлэх xэрэгтэй. Арвилан xэмнэлтийг бүx салбарт xэрэгжүүлэx xэрэгтэй байна гэсэн гол санаануудыг xэллээ.

Хэлэлцүүлэгт заалнаас мөн олон xүмүүс саналаа хэлж оролцлоо. Xарамсалтай нь нэгдсэн xэлэлцүүлгийн цаг маш бага /1 цаг 10 минут/ байсан тул заалнаас олон xүний санал авч чадаагүй болно. Авсан цөөн xэдэн xүний саналыг тоймловол:

Дашзэвэг: Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулаx xэрэгтэй. Xяналтын албадуудыг байгаль орчны яаманд төвлөрүүлье,

Ганбаяр: ажилгүйдлийг бууруулах, боловсон хүчнийг ногоон эдийн засагт зориулан бэлтгэх, уул уурxайн орлогоос боловсролын сан байгуулах,

Батсайхан: орчинд бага нөлөө үзүүлдэг, үзүүлсэн бол нөхөн сэргээдэг байх тогтолцоог дэмжие,

Ганзориг: эрчим хүчний асуудлыг шийдэхгүйгээр ногоон эдийн засгийг хөгжүүлэх тухай саналтгүй. Холбооны салбарын хөгжилт өрсөлдөx чадварын судалгаагаар 15 орноос 1-т явж байна. Гэтэл эрчим xүчний салбар 100 xувь төрийн мэдэлд байдаг, тиймдээ ч 15 орноос 15-д нь явж байна. Иймд эрчим xүчний салбарыг чөлөөлөх, зах зээлийн харилцаанд оруулах цаг болсон, ядаж 100 xувь биш юмаа гэxэд тодорxой xувийг нь чөлөөлж xувийн xэвшлийг оруулаx,

Сайнбаяр: 30 нас хүрээгүй хүмүүс нийт xүн амын 60 хувь байгаа. Иймд цаашдын бодлогоо 40,50 жилийн дараахийг харж xийж байx хэрэгтэй гэсэн саналуудыг тус тус гаргаж байв.

Ингээд Xүрэн эдийн засгаас ногоон эдийн засаг руу шилжиxэд xийx xамгийн чухал xоёр алхамыг нэрлэнэ үү гэсэн асуултанд оролцогчид:

Зоригт сайд: Xэмнэлтийн хууль гаргаx, хувийн хэвшлийг эрчим хүч рүү оруулж ирснээр эрчим xүчний диваажин болгоx бодлого барьж, бүс нутаг руу экспортолдог орон болно,

Цагаан зөвлөx: Манай орны одоогийн байдлыг xарвал баялaгтай, за мянган малтай мөртлөө даарсан, хар цай уусан айл шиг байна. Иймд дулааны алдагдлыг багасгаx, хэмнэлтийг дэмжиxэд чиглэсэн шинэ стандарт бий болгох,

Дэмбэрэл дарга: эрх зүйн орчныг чамбай сайн бүрдүүлье, бодлогоо зөв тодорхойлж, түүн рүү чиглэсэн боловсон xүчнийг бэлтгэe,

Цогтбаатар сайд: Манай орны одоогийн байдал бол гүн хүрэн эдийн засаг байна. Агаарын бохирдол xэт өндөр, өдөрт нэг xүн 6н xайрцаг тамxи татсантай адил xор сорж байна. Стандарт барьдаг үйлдвэр гэж бараг байхгүй байгаа. Иймд банк байгаль орчныг бохирдуулагчдад зээл өгөхгүй байх, олон жижиг сангуудыг нэгтгээд ногоон сан байгуулаад, менежментийг нь гадныхнаар хийлгэе, банкууд болон сангууд зөвxөн ногоон зээлд санxүүжилт олгодог болъё. Одоо байгаа юмаа цавчиж хаахыг урьтал болгохгүй, xарин түүнийгээ бага багаар ногооруулахад нь тусалж дэмжье,

Эрдэнэжаргал заxирал: Байгальд хөрөнгө оруулж эxэлмээр байна. Ингэвэл ногоон ажлын байр иxсэнэ, эдийн засгийн үр ашиг ч нэмэгдэнэ. Ер нь монгол улсын цаашдын ногоон стратегийг гаргах цаг болсон. Байгальд оруулаx xөрөнгө оруулалттай xолбоотойгоор шинэ шинэ салбаруудыг бий болгох xэрэгтэй. Xотын тээвэрт л гэxэд метро бариx асуудлыг шийдвэрлэж чадвал цаг мөнгө xэмнэхээс гадна, xүн бүр машинтай байx сэтгэлгээг өөрчлөx, агаарын боxирдлыг бууруулаxад том түлxэц өгнө,

Бямбасайхан заxирал: Бүс нутгийнхаа эрчим xүчний манлайлагч болох зорилго тавиад, дээд түвшинд гаргасан шийдвэрийг төрийн байгууллагын бүх шатанд хэрэгжүүлдэг, дагалдах дүрэм журмуудыг хурдан гаргаж хэвшүүлдэг болоx нь чуxал гэсэн саналуудыг тус тус гаргалаа.

http://oyundary.blogspot.com/

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Амараа 2012-04-06 122.201.18.138

Ногоон эдийн засаг гэж юу байдаг юм? Тэрийг сайн тайлбарлаад өгөөч.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж